Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал эхэллээ.
Энэ удаагийн хуралд 50 гаруй улсын өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцож байна. Манай улсын талаас 2 хуралдааныг удирдан явуулна. Ази Номхон далайн бүс нутагт 2000 оноос хойш жилд дунджаар 150 гаруй гамшиг тохиолдсон нь дэлхий дахинд жилд тохиолдож байгаа нийт гамшгийн 45 хувийг эзэлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шинэ зуунд Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд олон эерэг өөрчлөлтүүд гарч нийгэм, эдийн засгийн цөөнгүй салбарт дэлхийд тэргүүлэх болсон. Бүс нутгийн олон улсын хөгжлийн бодлогоо шинэчилж, эдийн засгийн огцом өөрчллөтийг бий болгосноор сая сая хүн ядуурлаас гарч байна. Гэвч энэхүү ололт амжилттай зэрэгцэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын улмаас бүс нутагт тохиолдох гамшгийн давтамж, цар хүрээ нийгэм, эдийн засагт учруулах хор хохиролын хэмжээ улам бүр өсч байгаа нь бидний сэтгэлийг гүнээ түгшээж байна.