Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл бэлэн болжээ
Засгийн газраас санаачлан, боловсруулж буй Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн болжээ.
Төсөл боловсруулах ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ахлан ажилласан юм байна. Уг нь эл төслийг УИХ-ын өнгөрөгч хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байсан юм. Үүнд төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага алдсан тохиолдолд уучлалт гуйх, сайн дураараа огцрох, албан тушаалаас халах зэрэг арга хэмжээ авахаар тусгасанаж. Канад, Япон зэрэг орны төстэй хуулийг судалж, өөрийн орны эрх зүйн зохицуулалт, онцлогтой уялдуулан уг төслийг боловсруулсан гэнэ. Түүнчлэн хариуцлага тооцохдоо албан тушаалтны зөрчилд нь тохирсон, давхардуулахгүй, олон нийтэд ил тод байх, удирдаж байгаа хүн нь сахилга, ёс зүйгээрээ манлайлдаг байх зарчмыг гол боголжээ. төрийн албан хаагчийн хариуцлагыг ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байхаар тусгасан гэнэ.