2018.08.03

Даншиг наадмыг 279 сая төгрөгөөр зохион байгуулдаг ч нэг ч төгрөгийн орлого олдоггүй

Энэ амралтын өдрүүдэд Даншиг наадмыг уламжлал ёсоор 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Жил бүр энэ наадмыг зохион байгуулахад нийслэлийн төсвөөс 300 орчим сая төгрөгийн зардал гардаг. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: 1000-хан жуулчинд үзүүлнэ гээд аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж байгаа бол тэнд очдог хүн байхгүй. Оролцож байгаа төрийн албан хаагчид гэр бүлээ хүчээр чирээд очино, морь, сураа харвах гэж байгаа хүмүүс түүний ах дүү нар очоод дуусна.