Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн үүрэгт ажлыг Шадар сайдад хариуцуулсан гэж ЗГХЭГ-ын удирдлага тайлбарлалаа
Зам тээврийн хөгжлий сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар нь гаргаж, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн мэтээр буруу ташаа мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд хүргэлээ гэсэн тайлбарыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.
Г.Занданшатар: 8 дугаар сарын 14-ний өдөр УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу чөлөөлөгдөхөө илэрхийсэн Ж.Бат-Эрдэнэ сайдын хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн. Өмнөх жишиг практикаар сайд өөрөө хүсэлтээ гаргавал өөр сайдад хариуцуулж байсан хуулийн дагуу л явж байгаа.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.07.30
2024.06.21