Дорноос ургах өрнө буюу “Хөгжлийн төмөр зам”
2011.04.25

Дорноос ургах өрнө буюу “Хөгжлийн төмөр зам”

Сайншанд сумын  III баг, Хар тойром гэх газрын зүүн урд цэгт ухсан  хааш хаашаа метр хүрэхгүй газар Монголыг дэлхийтэй холбох эхлэлийн цэг болно гэж хэн санах билээ. Монгол улсын хэвтээ тэнхлэгийн төмөр замын 0 цэг болох дээрх газарт Даланзадгад Сайншанд-Чойбалсан чиглэлийн "Хөгжлийн төмөр зам" гэж нэрлэсэн төмөр замын шав тавих ёслол болов. Мэдээж дарга, удирдлагууд бүгд бүрэн ирсэн ч энэ удаа нутгийн иргэдийг онцолмоор санагдлаа. Сайншанд сум 700 км төмөр замтай, "Хөгжлийн төмөр зам"-ын 300 гаруй км нь энэ сумаар дайрах юм.Говиос хөгжил эхлэхийг хүлээж суугаа 22000 ажилгүйчүүд Дорноговьд бий бөгөөд төмөр зам ашиглалтад орвол 20000 орчим ажлын байр бий болох сурагт тэд дэндүү үнэмшилтэй хандаж байгаа нь илт. battulga_sainshand07Нэгдсэн зохион байгуулалтаар тэдэнд "Хөгжлийн төмөр зам бидний ирээдүй" гэхчлэн пионерийн цуглааныг санагдуулам лоозон бариулж, үүндээ ч тэд бат итгэлтэй байгаа нь сайхан. 1100 км төмөр зам барих сургаар Монголд цор ганц буй "Төмөр замын МСҮТ-ийг энэ онд байгуулаад амжиж.Тэнд 96 оюутан төмөр замын мэргэжлээр суралцаж нутагтаа, "Хөгжлийн төмөр зам"-д ажиллах хүсэл өвөртлөн шамдаж байна.Тэд энэ намар төгсөх юм гэнэ лээ. "Монгол Улсын хөгжилд хувь нэмэр болох түүхэн ажлын эхлэл манай сумаас эхэлж байгаа нь сайхан юм.Төмөр замын хишиг бидэнд ирэх болтугай" хэмээн тус сумын III багийн малчин Т.Надмид гуай ярьж байна. Түүний зөв, сайхан түүх эндээс эхэллээ. 2011 оны дөрөвдүгээр сарын 22. Үр ачийн тань түүхийн хичээлд нэмэр болж мэднэ шүү. МЭӨ VI зуунд шавыг нь Эртний Грекийн Диолкост тавьсан зам дэлхийн анхны төмөр зам хэмээн түүхэнд үнэ цэнэтэй байр эзэлдэг.Төгсөөгүй түүхийн эхлэл сайхан юм. Дорноговь ч  юугаараа дутах билээ,Т.Надмид гуайн зөв.

өгжлийн төмөр зам 1100 км өртөөлнө

Албаны үгээр эхлэх хэрэг гарлаа. Өнгөрсөн оны зургадугаар сард "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай" тогтоолын төсөл баталсныг та санаж байгаа биз. Энэ ажлын биелэл, I үе шат эхлэв. Хөгжлийн гэх тодотголтой 1100 км төмөр зам дөрвөн аймгийн 11 сумаар дайрах юм. Уулзах цэг нь Сайншандын "Хар тойром". Уг төмөр зам ихэвчлэн говь, тал газраар дайрч байгаа нь замын ажил, тээврийн ашигт ажиллагаа болон малчдын отор нүүдэлд нөлөөлөхгүй байх төгс шийдэл юм гэнэ лээ. Төмөр замын ажлын ТЭЗҮ бүрэн батлагдаагүй учраас хөрөнгө оруулалт хэд байх вэ, хэдийд ашиглалтад оруулах вэ зэрэг асуултын хариу бүдэг байна. Гэхдээ ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын хэлсэн үнэн бол 2.5 жилийн дараа "Хөгжлийн төмөр зам" ашиглалтад орсон тухай баярт мэдээ дуулдах учиртай.Тэрбээр "Энэ зам баригдсанаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадамж бий болж, нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.Төмөр замын салбарын хөгжлийн шинэ үе эндээс эхэлж байна" гэж хэллээ.Манай улс жилд 60 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох тооцоо гаргасан. Машины тэвшээр зөөгөөд байх нь юу л бол, мэдээж төмөр замаас өөр төгс шийдэл одоохондоо алга. Тэгэхээр энэ төмөр зам ашиглалтад орвол өнөөх 60 саяын нэлээдгүй хэсгийг нуруундаа үүрч гарах учиртай даг. Гэхдээ нэг хүсэл байна. Энэ замаар түүхий эд бус, эцсийн бүтээгдэхүүний их урсгал урсах болтугай.

А.И.Домбровскийн нууц үг

Хөгжлийн төмөр замыг зөвлөх багаар "Мас Кinsеу & Соmраnу" ажиллаж буй. Өнгөрсөн бямба гаригт эхлүүлсэн 1100 км төмөр замын ажил төв цэгээс баруун, зүүн тийш буухиалах бөгөөд "Еаst  Railway” "Улаанбаатар төмөр зам" ТӨХК тус бүр 100 км замын ажлыг гүйцэтгэх юм. УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарыг үг хэлсний дараа УБТЗ-ын I орлогч дарга А.И.Домбровский үг хэлэх хуваарьтай байв. Түүнийг микрофоны өмнө очиход нутгийн иргэд өнөөх лоозон бүхий сам-баруудаа бүр ч өндөр өргөж, сэтгүүлчид ч дуу хураагуураа урагш сунгаж харагдсан. Гэвч тэр орчуулагчдаа "хэрэггүй" гэсэн дохио өгөөд таван минутын турш оросоор дуржигнатал ярьчхаад буув. Нутгийн иргэдийн орос хэлний мэдлэгт найдсан уу, эс бөгөөс миний нууц үгийг ойлгох хэрэггүй гэж бодсон уу, бүү мэд. Нэг ийм үйл явдал бүхий нээлтийн ажиллагаа сайхан болсон. Нутгийн ир-гэдийн хүлээлт АИ.Домбровскийн үгэнд цадаагүй ч, итгэл ганхсангүй. "Хүүгээ Төмөр замын МСҮТ-д сургана аа...", "Манай охин Замын-Үүдэд ажиллаж байгаа, удахгүй эндээ шилжиж ирнэ гэсэн."Хэчнээн ажлын байр шинээр бий болсон гэчхэв ээ, аштай юу даа”

Г.Гантулга ажлын байртайгаа танилцав

Төмөр замын МСҮТ Дорноговийн Сайншандад саяхан байгуулагдсан тухай дээр дурдсан. Байгуулах шалтгаан нь мөнөөх л "Хөгжлийн төмөр зам"-тай холбоотой.Тус сургуулийн оюутан Г.Гантулгатай замын шав тавих ёслолын үеэр таарч, хэдэн хором ярилцлаа.

-Төмөр замын МСҮТ-д ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

-Вагон үзэгчийн ангид сурч байгаа, энэ намар төгсөнө. Өмнө нь би хувиараа бизнес эрхэлдэг байсан.Тэгж байтал манай суманд МСҮТ байгуулагдаж бас шинэ төмөр зам барих тухай дуулсан.Тогтсон ажилтай болъё, нутагтаа мэргэжлийнхээ дагуу ажиллах боломж гарч ирлээ гэж бодоод энэ ангийг сонгосон.

-Тэгэхээр чи бараг ирээдүйн ажилтайгаа танилцаж яваа байх нь ээ.

-Тэгж хэлж болно шүү (инээв). Боломж олдвол эндээ л ажилламаар байна. 20000 Гаруй ажлын байр байгаа гэсэн. "Ирээдүйн хөгжлийн суурь болсон " энэ  том   ажил манай' сумаас   эхэлж   байгаа   учраас нэлээд найдлага тавьж байгаа шүү.

-Танай анги хэчнээн оюутантай вэ?

Одоо 36 оюутан бий. Ихэвчлэн өмнө нь хувиараа ажиллаж байсан хүмүүс. 19-28 насны залуучууд байгаа.Төмөр зам хаана байна, тэнд вагон үзэгч байх учраас ажлын байр, цалин ч өндөр.Тиймээс бид хичээж байна.

Дорноос ургах өрнө

Төмөр замын шав тавьсан газраас таван метр хүрэхгүй газар есөн нүх ухсан байв.Энэ юу юм бол? За энэ ч яах вэ. Дээр дурдсан тогтоолын дагуу эхний ээлжид 5000 гаруй км төмөр зам барина. Ажил эхлээд гурав хонож байна. Нээлтийн ажиллагаа дууссаны дараа техник сэлтээ базаасан замчид ажилдаа шуудхан орж харагдсан. Урин цаг ирж байгаа, бас ч гэж замын ихэнх нь говь, талд буй болохоор Х.Баттулга сайдын үгийг үнэгүйдүүлэхгүй болов уу.Замын ажил дуусвал Сайншанд сум нийт 1000 гаруй км төмөр замтай болох юм гэсэн. Нутгийн иргэд ч бас дэмнэх байлгүй.Өнөө есөн нүхний учир сүүлд тайлагдав. Мод тарих юм гэнэ. Шав тавьсан газраас таван метр хүрэхгүй газарт шүү. Хөгжил хоорондоо уялдаатай байдаг жамтай. Монголын эр-дэс баялгийг дэлхийд хүргэх ажил байгаль орчныг сүйдлэх ёсгүй. Мод ургаж байг, зам ч бас урсаг. Есөн хайлаас есөн зуу болтол ургаж, эх орныхоо эрдэс баялгийг холын замд үдэх болно. Мод тарьсан хүрзэн дээр "томчууд" гарын үсгээ зурж харагдсан.Түүх бүтээж байгаа нь тэр. Бидний гол сонирхол ОХУ, БНХАУ гэх ёроолгүй ,ходоодноос гадна гуравдагч зах зээлд хөл тавих, Дорноос ургах энэ зам өрнө хүрэх болтугай.

Ж.Тэгшжаргал

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.