Ц.Цогзолмаа: Доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна
2018.09.12

Ц.Цогзолмаа: Доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна

Цалин нэмэхтэй холбогдуулан багш нарын хугацаагүй ажил хаялт эхлээд арваад хоногийн нүүрийг үзэж байна. Гэвч тодорхой зөвшилцөлд хүрээгүй байгаа байгаа бөгөөд энэ хугацаанд Боловсролын сайд Ц.Цогзолмаа багагүй шүүмжлэлд өртсөн.

Тэрээр багш нарын цалинг нэмэгдүүлэн цаашид боловсролын салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж буйгаа хэлсэн бөгөөд "Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай , цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө ч миний бие цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан , доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна аа. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй л нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Би өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашид ч ухрахгүй хийх болно оо. Сайн багшийн гараас олон сайн шавь гарч, эх орондоо ихийг бүтээх иргэдийг олноор төлөвшүүлэх нь манай Боловсролын салбарын эрхэм зорилго. Дангаараа миний бие цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон иргэд ойлгож байгаа гэдэгт итгэж байна" хэмээсэн байна.

Одоогийн байдлаар Засгийн Газар өөрсдийн байр суурин дээр хатуу зогсохоо мэдэгдээд буй бөгөөд багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрээсээ буцахгүй нь бололтой