2011.04.28

Д.Ганхуяг: Тийм том хүн цохивол би одоо зүгээр яриад байж чадах уу?

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг уржигдар орой "Сөүл" ресторанд улсын начин Б.Одхүүд зодуулсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Гишүүн ээ, таныг улсын начинд зодуулсан гэж яриа гарсан байна?

-Тийм зүйл болоогүй ээ.

-Яагаад ийм мэдээлэл гарсан юм бол. Та нуугаад байгаа юм биш биз дээ?

-Би тэр өдөр "Сөүл" ресторанд очоо ч үгүй, Б.Одхүүтэй уулзаа ч үгүй. Яагаад ийм үндэслэлгүй мэдээлэл гарсныг ойлгохгүй байна. Тэгээд ч үнэхээр начинд зодуулсан бол би ингээд зүгээр байж чадах уу. Энгийнээр бодоод үзэхэд ямар ч ор үндэсгүй байгаа биз дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.