
2018.09.20
У.Хүрэлсүхийн багийнхан айлчлалын өмнөхөн сэльфиджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар багтсан юм. Харин айлчлал эхлэхийн өмнө У.Хүрэлсүхийн багийнхан АНУ-ын нийслэл дэх харандаан хөшөөний өмнө сэльфигээ даруулж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.