2018.10.03

Зам тээврийн хөгжлийн дараагийн сайдын өрсөлдөөн өрнөж эхэллээ

Газрын дарга нар нь бие биенийхээ амь насанд халдсан хэрэгтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайд ёс зүйн хариуцлага хүлээсэн. Эзгүй сайдын суудалд хэнийг томилох вэ гэсэн асуудал хүлээлт дагуулж, эрх баригч намын дотор сайдын суудлын төлөөх тохиролцоо хийгдэж эхлээд байна. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 3 хүний албан ёсоор яригдсан нэр байхгүй. Бүлэг дээр эсвэл удирдах зөвлөл дээр сайд болгох хүний нэр яриагүй. Аль нэг Засгийн газар өөрчлөгдөх үед олон хүний нэрийн жагсаалт гарч ирдэг. Монгол төрийн боловсон хүчний бодлого мэргэжлийн байх шаардлагатай. Цаашдаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүхн байх хэрэггүй гэж бодож байна.