Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
“Цөөнхөөс өнөөдөр 1 л хүн үг хэллээ. Тэрийг нь бүгд үүх түүхэр нь гүтгээд байх хэрэггүй. Өнөөдөр 10-аад гишүүн улаан гэрэл асчихсан. Намын бүлгээсээ хамгаалалт хүсээд гүйж байна. Тэд ээж ааваасаа уучлал гуйх биш тойргийн сонгогчид дээрээ очиж үлдэх үлдэхгүй зөвшөөрлөө ав. Баярцогт ч ингэж байсан. Гэтэл танайхан намын бүлэг, намын даргаасаа уучлал гуйгаад эрхээ аваад үлддэг болж байна. Энэ чинь парламентыг хүчгүй, ёс зүйгүй болгож байна. Үүнийг прокурор ч хэлж байна. УИХ дотроо асуудалтай байна гэж хэллээ. Өнөөдөр эрүүгийн хууль зөрчлийн хууль гээд та нар өөрийнхөө эрх мэдлээр хуйвалдаанаа хэлтрүүлэх хууль баталсан шүү дээ. Энэ бүхэн та нарын хийсэн асуудал. Үүнийгээ засч засварлах л хэрэгтэй байгаа юм.”