2018.12.12

Шинэ Ховд - Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган зохион байгуулагдлаа

Бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх, баруун бүс нутгийн давуу талыг ашиглах боломжийг нэмэгдүүлэх үүднээс "Шинэ Ховд - хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган"-ыг Улаанбаатар хотод зохион байгууллаа. 

Олон ятсны өлгий нутаг Ховд аймаг нь байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, дотоодын болон гадаадын жуулчдын анхаарлыг татах зүйлс арвин. Үүнийг давуу тал болгох аялал жуулчдыг хөгжүүлэхэд анхаарах асуудлыг энэ чуулганаар хөнджээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар шийдвэрлэсэн. Ингэвэл ОХУ, БНХАУ-аас өндөр хүчтэй эрчим хүч авахаа больж, хямд эрчим хүчний үүсвэртэй болох бололцоо бүрдэж байна. Зам, эрчим хүчний асуудал шийдэгдсэнээр үүнийг дагасан үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих суурь нөхцөл бүрдэж байна. Ховд аймагт хөрөнгө оруулалт татах, томоохон боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах асуудлыг ярья гэсэн үүднээс өнөөдрийн чуулга уулзалтыг хийж байна.