“Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа
2018.12.14

“Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон “Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа.  Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажлын байранд алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгох, байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласныг ийнхүү үнэлсэн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар нь 2018 онд алба хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

Мөн нийслэлийн төсвийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хуурай Мухарын-Ам”-нд  баригдсан Гал түймэр унтраах, аврах  71 дүгээр ангийн барилгыг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн болоод байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.