2019.01.14

Ж.Мөнхбат: Ямар нэгэн албан тушаалын тохироо хийгдээгүй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр /2019.01.14/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр, УИХ-ын нэр бүхий гишүүд хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээлэл өгөхдөө ташаа мэдээлэл дамжуулах, худал мэдээлэл түгээж байгаа учраас бодит мэдээллийг өгөхийг хүсч байна гэдгээ тодотгосон юм.

Баасан гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үг, гаргасан үйлдлийнхээ төлөө уучлал хүссэн. Тэдний яриа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны протоколд тэмдэглээстэй байгааг тодотгосон юм.