Л. Оюун-Эрдэнэ: Баасан гарагт багтаан УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх санал гаргана
2019.01.24

Л. Оюун-Эрдэнэ: Баасан гарагт багтаан УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх санал гаргана

Л. Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг огцруулах бичиг дээр өнөөдрийн байдлаар 37 УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан. 38 болчихвол УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой болно.

УИХ ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулж болох хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө гэх заалт байсан. Харин ерөнхийлөгч өөрөө өргөн барьсан эсэхээс үл хамаараад хуульд хориг тавих эсэхийг хүлээх тав хоногийн хугацаатай үндсэн хуулийн зөрчил гаргахгүйн тулд хэрэгжих хугацааг хойшлуулсан юм. Улмаар УИХ-ын дэгийн тухай хууль шинэчилсэн найруулгаар энэ баасан гараг буюу 25-ны өдрөөс хэрэгжиж эхлэнэ. 

МУ-ын ерөнхийлөгч өчигдөр тус хуульд хориг тавих шаардлагагүй гэж үзсэнээ УИХ ын даргад бичгээр хүргүүлсэн юм. Энэ баасан гарагт хууль хэрэгжиж эхлэх тул УИХ ын даргыг огцруулах саналтай гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа байна. Эрх баригч намын талцал дундуур гүйж орсон ардчилсан нам нэг гишүүнээ хөөж. нэг гишүүн нь бүлгээсээ болон намаасаа гарах хүсэлтээ өгсөнөөр өнөөдөр тус нам бүлэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг нөхцөл байдал үүсчихээд байгаа.

Даваа гарагт УИХ ыг тарааж, ээлжит бус сонгууль зарлахаас бусад асуудал дээр ардчилсан намын бүлэг гарын үсэг зурахгүй гэж Бүлгийн дарга Эрдэнэбат мэдэгдсэн. Харин тус намын хоёр гишүүн өмнө нь УИХ ын даргыг огцруулахаар гарын үсэг зурж байсан бол энэ удаад ч зурна гэж мэдэгдсэн гэнэ.

УИХ ын даргыг огцруулах гишүүдийн саналыг 25 ны өдрийн өглөө 9 цагт өргөн барих юм байна. Улмаар үдээс өмнөх чуулганы хуралдааны дараа төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар огцруулах асуудлыг хэлэлцэх горимын санал гаргахаар болжээ. Хэрэв байнгын хороо хуралдан тогтоолын төслийг хэлэлцвэл үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ ын даргыг огцруулах нууц санал хураалт явуулах зарчмын байр суурьтай байгаагаа гишүүд хэллээ.