2019.01.30
Хоёрдугаар сарын 08-ны өдөр бүх нийтээр амарна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 08-ны баасан гарагийн ажлын өдрийг 02 дугаар сарын 02-ны өдрийн бямба гарагт шилжүүллээ.
Хөдөлмөрийн тухай хуульд “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг юм.