“Эрдэнэс- Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөн болно
2019.02.11

“Эрдэнэс- Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөн болно

“Эрдэнэс-Тавантолгой” компани, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл хамтран “Эрдэнэс Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” эрдэмтэд үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөн маргааш “Tуушин” зочид буудал болох юм. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд, ШУА, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид, эдийн засагч, олон нийтийн төлөөлөл оролцоно.

Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг, ШУА-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авид  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.

Мөн  эрдэмтэн, судлаачид илтгэлээ хүргэх юм. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга замууд” сэдвээр  академич С.Батмөнх, доктор, профессор Х.Энхжаргал нар, “Нүүрснээс шатдаг хий, метан гарган авах туршилтын үйлдвэр” сэдвээр доктор Ш.Ялалт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтан, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага” сэдвээр доктор Ж.Оюунбилэг, академич Н.Сайжаа нар илтгэлээ хүргэх ажээ.