1 тонн шахмал түлшний үнэ 150 мянган төгрөгөөс хэтрэхгүй
2019.02.26

1 тонн шахмал түлшний үнэ 150 мянган төгрөгөөс хэтрэхгүй

Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа утаа, агаарын бохирдлыг бууруулахаар төр засгаас шат дараатай арга хэмжээг авч эхэлсэн. Асуудлыг цогцоор нь шийдэхэд урт хугацаа шаардана.

Эхний ээлжинд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшээр орлуулах шийдвэр гаргасан. Тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрсийг оруулахгүй, харин шахмал түлшний үйлдвэрүүд гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийн хэрэгцээг хангахаар зэхэж байна.

Бэлтгэл ажлын явцтай танилцахаар өнөөдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг шахмал түлшний үйлдвэрүүдэд ажиллалаа.

Тэд “Хотын түлш”, “Ширээтийн хурд”, “Таван толгой түлш” зэрэг шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. “Эрдэнэс таван толгой” компанийг түшиглэж байгуулсан “Таван толгой түлш” ХХК 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үйлдвэрийн өргөтгөл хийгдэж байгаа, хүчин чадлаа сайжруулж бүтээгдэүүний хэмжээг нэмэгдүүлнэ гэлээ. Ингэхдээ түүхий нүүрснээс илүү илчтэй, 5-7 цаг дулаан барих түлшийг иргэдэд боломжийн үнээр нийлүүлэхээс эхлээд давуу тал их гэлээ. Иргэд шахмал түлшийг дурын дэлгүүрээс авах боломжийг бүрдүүлнэ хэмээн компанийн удирдлагууд ярьж байна.

Шахмал түлшний үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж ажиллана, түлшний үнийг Багануурын нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байлгахад анхаарч ажиллахаа ажлын хэсгийнхэн ярьж байлаа.

Улаанбаатар хотод  гэр хорооллын 220 мянга орчим өрх бий. Эдгээр өрх жилдээ 1 сая тонн нүүрс хэрэглэдэг байна. Хэрэв энэ айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэвэл жилийн хэрэгцээ нь 500 мянган тонноос хэтрэгүй гэсэн судалгаа гарчээ. Бүгд шахмал түлш хэрэглэж чадвал Улаанбаатар хотын удаа 50 хувиар буурна гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.