2019.03.25

Татварын ерөнхий хуульд оруулсан Ж.Ганбаатар гишүүний санал

Жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг өмөөрч, тэдний эрх ашгийг аливаа хууль тогтоомжид тусган оруулж байдаг хүн бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар билээ.

Тэрээр өнгөрөгч баасан гаригт /2019.03.22/ батлагдсан Татварын ерөнхий хуульд улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрч, ажлын байр бий болгон яваа үйлдвэрлэгч, бүтээгчидээ дэмжиж, боломж олгосон хэд хэдэн заалтуудыг оруулж чадлаа.

Үүнд:

  1. Татварын багц хуулийн тѳсѳлд 0-1.5 тэрбум хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжээс 10 хувийн татвараа 100 хувь хурааж аваад дараа жил нь 90 хувь буцааж олгохоор байсныг Ж.Ганбаатар гишүүний саналаар 0-50 сая тѳгрѳгѳѳс бага жилийн борлуулалтын орлоготой бол 1 хувийн албан татвар тѳлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргах, 50-300 сая хүртэл жилийн орлоготой аж ахуйн нэгж 1 хувийн албан татвар тѳлѳхѳѳр ѳѳрчлѳлт орууллаа.
  2. Татварын тайлан гаргах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор жилийн 6 тэрбум тѳгрѳг ба түүнээс дээш орлоготой бол жилд дѳрвѳн удаа, 6 тэрбум тѳгрѳг хүртэл бол жилд хоёр удаа, татварын хялбаршуулсан горимд хамрагдсан болон үйл ажиллагаа эрхлээгүй бол жилд нэг удаа татварын тайлан гаргадаг боллоо.

Хөл дээрээ босч, ажлын байраа тогтвортой авч явах, зах зээлдээ танигдах гэж зүтгэж яваа бизнес эрхлэгчдээ энэ мэт татварын таатай орчиноор дэмжих нь Монгол төрийн хамгийн гол үүрэг юм. Монгол төрийн түшээ хүний үүргээ биелүүлж ийнхүү чухал хуульд тэднийгээ төлөөлж өөрчлөлт оруулж чадсан нь талархалтай зүйл юм.