2019.04.02

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум боллоо

Монгол улсад Фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2,2 саяд хүрсэн. Нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвхтэй байж, мэдээ мэдээлэл авч бусдад түгээж байна. Энэ үзүүлэлтээрээ Монголчууд Азид тэргүүлж яваа.

Тиймээс нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц, шийдэл олох зорилгоор “Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум зохион байгуулагдаж байна.

Тус форумд Фэйсбүк группийн Хонконг, Тайвань, Монгол улс дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чэн, УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудын нэг болох Нийгмийн сүлжээн дэх хүүхэд хамгааллын асуудал дээр дорвитой арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.