Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын Хаврын чуулган 62.7 хувийн ирцтэйгээр өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийж, УИХ-ын дарга үг хэллээ.
Хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, УИХ, Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 29 асуудал хэлэлцэх юм.
11.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Харин дараа нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Ингээд тус асуудлыг 15.00 цагаас Чуулганы нэгдсэн хуралдаан хэлэлцэх юм
Чуулганы хуралдааны нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар " УИХ-ын гишүүд өнөөдрөөс хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болсныг дурдлаа. Энэ нь УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох зорилготой" гэдгийг онцлов.