2019.04.15
АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургадугаар сард нээлтээ хийнэ
Японы буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн эмнэлэг ирэх 6-р сард нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан Японоос улсаас Монгол улсад суугаа элчин сайд М.Такаокаг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.
Тэрээр энэхүү эмнэлгийн нээлтэд Япон улсын гадаад хэргийн сайд биeчилэн оролцох талаар дурьдаж мөн Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд энэхүү нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа гэлээ. Мөн Япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, Япон хүмүүстэй харилцаж сурсан байдлыг эмнэлгийн даргыг томилохдоо харгалзан үзэхийг хүслээ. Энэ нь япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээгээр монголын ард иргэдэд үзүүлэхэд ач холбогдолтой болохыг ноён М.Такаока хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.