2019.04.16

Ц.Гарамжав: Хүүхдийг насанд хүртэл нь төрөөс дэмжлэг үзүүлэх нь бусад улс орнуудад нийтлэг хэрэгждэг

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:

“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авч чадаагүй үлдсэн ээжүүдэд нөхөн олгох талаар ямар бодлого гаргах вэ. Нийгмийн халамжийг хавтгайруулан олгох нь тохиромжтой зүйл биш. Хүүхдийг насанд хүртэл нь төрөөс дэмжлэг үзүүлэх нь бусад улс орнуудад нийтлэг хэрэгждэг. Гэхдээ үүнийг нийгмийн халамж гэж хэт хавтгайруулах нь зүйтэй юу гэж асуумаар байна.