2019.04.16

НАМЭХ-Этүгэн сургуулийн хамтын ажиллагаа эхэллээ

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 25 жилийн ой 2019 онд тохиож байна. Тус холбоо ойн арга хэмжээний хүрээнд эмэгтэйчүүдийн сурч боловсрох, хөгжиж дэвших, манлайлах үйл явцыг дэмжсэн олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Этүгэн их сургуулийн Төрийн захиргаа, удирдлагын магистрын ангид 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн идэвхтэн, сонгуултан 50 эмэгтэй суралцаж эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Этүгэн их сургуулийн салбар зөвлөлийн захирал Ц.Нямхүү, Тэнхимийн эрхлэгч Б.Дариймаа болон доктор Ц.Санжаа нар оролцлоо.

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нээлтийн үeэр "Сурах, суралцах гэдэг насан туршид үргэлжлэх үйл явц бөгөөд эмэгтэйчүүд мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, нийгэмд манлайлж байх нь гэр бүл үр хүүхэддээ төдийгүй нийгэмд үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулж байдаг" хэмээн онцолж байлаа.

Этүгэн сургуулийн Төрийн захиргаа, удирдлагын магистрын ангийн дээрх 50 оюутан 1,5 жилээр сурч төгсөнө.