2019.04.23

"Шок номлол-Гамшгийн капитализмын үүсэл" ном орчуулагдан, уншигчдын гар дээр очлоо

Өнөөдөр буюу "Дэлхийн номын өдөр" уншигчдын гар дээр Канадын сэтгүүлч Наоми Клайны "Шок номлол-Гамшгийн капитализмын үүсэл" хэмээх ном орчуулагдан хүрч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уг номын талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.

"Бид 1990 онд Чөлөөт зах зээлийн эдийн засгийн замаар хөгжих сонголтыг хийснээс хойш 29 жилийг ардаа орхижээ. Өнгөрсөн энэ хугацааг эргэж харах, дүгнэж засах залруулах шаардлага бий. Мэдээж байр орон сууцаа, малаа иргэддээ өмчлүүлсэн. Чөлөөт ардчилсан сонгуулийн системтэй болсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон гээд давуу талуудыг дурьдаж болно. Гэхдээ хүний амьдралын хамгийн чухал хэмжүүр болох “Амьдралдаа сэтгэл хангалуун байх” гэдэг асуудал орхигджээ.

Гудамжиндаа гуйлгачингүй байсан Монгол орон шуудай үүрч, хог түүгч, орон гэргүй иргэдтэй болж хүн амынх нь 40 хувь ядуурч доройтов. Төр нь сул дорой, хариуцлагагүй болж иргэдийн төрдөө итгэх итгэл сулрав.

Яагаад?

Энэ бүхний хариуг та бүхэн Наоми Клайны энэ номноос олж уншина. 

Энэхүү номыг орчуулж олны хүртээл болгоход хамтран ажилласан бүх хүмүүст болон ДМН нэгдэл, Мон судар, н.Гомбожав нарт талархал илэрхийлье! гэсэн байна.