С.Бямбацогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталъя
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд байгаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл байна. 2020 он бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах сүүлийн жил учраас дээрх баримт бичгүүдийг уялдуулан, зарцуулагдах төсвийн асуудлаа ярих гэж байгаа.
Гэтэл үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсвийн баримт бичигт хүүхдийн мөнгө олгох асуудал ороогүй байна. Хүсэлт гаргасан хүүхэд бүртээ мөнгийг нь олгоё гэж хуульчлан боловсруулсан. Харамсалтай нь УИХ-аар хэлэлцэхгүй, дарагдчихсан. Энэ хуулийн төслийг хэлэлцүүлж, бодлогын уялдааг хангаж өгнө үү?
Ингэж байж 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд энэ асуудлыг оруулах боломжтой болно.
мөн Эрүүгийн хуульд гарсан алдааг яаралтай засах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна."
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11