2019.05.29

“Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг 7 сая еврогоор санхүүжүүлнэ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.29/ хуралдаанаар “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэлэлцлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг танилцуулав.

“Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7 сая еврогийн зээлээр санхүүжүүлнэ.  ХБНГУ-ын зээл нь дараах нөхцөлтэй байна.

  • Зээлийн хүү жилийн 2 хувь
  • Зээлийн хугацаа 30 жил
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил

Гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал бодлоо илэрхийлэв.