FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
2019.06.03

FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ.

FIBA 3х3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лиг, FIBA 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.

43 орны 500 гаруй тамирчин оролцож байгаа тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчид, зохион байгуулагч нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүсэн ерөөв.

Энэ сарын еснийг дуустал үргэлжлэх тэмцээнийг  “Эм Си Эс Кока-Кола” компани, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна.

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг FIBA 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гурван жил дараалан шигшээ тоглолтод шалгарч, нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ