2019.06.25
СХД-ийн 23-р хороо сургууль, цэцэрлэгтэй болно
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 208 га талбайд нийт 13000 орчим хүн амьдарч байна. Хороо гэх засаг захиргааны нэгж нь багийн статустай ижил очдог боловч хүн амын тоогоороо аль хэдийнэ сум бүү хэл, аймгийн хэмжээг даван оджээ. Жишээ нь, Говь-Сүмбэр аймаг 16500 орчим хүн амтай. СХД-ийн 23-р хороонтой ойролцоо гэж үзэж болно.
Өөрөөр хэлбэл хороо гэж нэрлэгдэх засаг захиргааны хамгийн бага нэгж мөртлөө зарим аймагтай ойролцоо тооны хүн ам энэ хороонд амьдарч байна. Хамгийн гол нь энэ хороонд одоог хүртэл сургууль, цэцэрлэг байхгүй байсан.