Нэр бүхий найман шүүгчийг түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д хүргүүллээ
2019.06.28

Нэр бүхий найман шүүгчийг түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д хүргүүллээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Б.Нямбаатар нарын таван гишүүн нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байгааг мэдэгдлээ. Энэ талаар мэдээллийг өнөөдөр  УИХ-ын гишүүн Ж.Батзандан өглөө. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар ҮАБЗ-ийн зөвлөмж гарснаар шүүгчийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл шийднэ заасан. Тиймээс УИХ-ын таван гишүүн  шүүгч нарыг түдгэлзүүлэх саналыг ҮАБЗ-д хүргүүлж байгаа юм байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Эдгээр найман шүүгчийг шүүгчийн ёс зүйг уландаа гишгэж, шүүхийн хараат бус байдлыг алдагдлуулж байгаа учраас яаралтай түдгэлзүүлэх ёстой гэж үзэж байна" гэлээ. 

Тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн найман шүүгчид

  1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
  2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
  3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
  4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
  5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
  7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтаад байна.