Г.Баясгалан Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргаж, Үндэсний оношлогоо эмчилгээний төв төслийг амжилттай хэрэгжүүлсэн Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн дарга Гэндарамын Баясгаланг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасаныг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл гардуулж, Эрүүл мэндийн яамны удирдлагын баг хамт олон баяр хүргэлээ.
Үндэсний оношлогооны эмчилгээний төв энэ сарын 5 нд албан ёсоороо нээлтээ хийсэн. Орчин үеийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд 15.600 метр квадрат ашигтай талбай бүхий таван давхар эмнэлэг юм. Тус эмнэлэгт яаралтай тусламжийн тасаг, хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, дурангийн оношилгоо эмчилгээ, ариутгал халдваргүйтэл, мэс засал, мэдрэлийн мэс засал, эрчимт эмчилгээний тасаг, хоолны өрөө тус тус байрлаж үйл ажиллагаагаа явуулах юм. 25 сая ам.долларын үнэ өртөг бүхий 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тус төв нь тун удахгүй ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлнэ.