Л.Болд: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол, зангилаа бол байгалийн баялагтай холбоотой заалт
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд гишүүн төслийн байгалийн баялагтай холбоотой заалтыг эсэргүүцэж байгаа
Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн гол, зангилаа болсон асуудал дээрээ ирлээ бид. Үүнийг Монголын ард түмэн анхааралтай ширтэж харж байгаа. Энэ УИХ ард түмэнд баялагийг нь өгөх нь үү, үгүй юу гэдгийг харж байгаа. Гэхдээ одоо энэ орж ирж байгаа заалтаар бол өмнөхөөс дордсон, мөн хамгийн муу үр дүнд хүргэх хувилбараар орж ирж байна. "Төрийн нийтийн" гэж оруулж ирлээ. Төрийнх ч биш, иргэдийнх ч биш юм байна. Өмнөхөөсөө нөхцөл байдал доордлоо. 62 гишүүний будлиантай заалтыг Ерөнхийлөгч маш сайн болгоод оруулж ирсэн байсан.