2019.09.30

"Алтан зул наадам-2019" амжилттай зохион боллоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилга, дэмжлэгтэйгээр Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярыг тохиолдуулан Дорноговь аймгийн шилдэгийн шилдэг багш, хамт олныг шалгаруулах “АЛТАН ЗУЛ-2019” наадмыг зохион байгууллаа.

Наадмыг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол Соёл урлагийн газартай хамтран гурав дахь удаа 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.

"АЛТАН ЗУЛ" наадам 9 номинациар шилдгүүдээ шалгаруулсан ба Шилдэгийн шилдэг багшаар Замын-Үүд сумын ЕБ-ын 1-р сургуулийн Математикийн багш Г.Батхишиг шалгарч, Мандахнаран хороололд 2 өрөө байрны эзэн боллоо.