Эцэг эх, багшийн зөвлөлийн үйл ажиллагааны сайн туршлагын талаар санал солилцов
УИХ-ын гишүүн А.Ундраа Нийслэлийн 141-р лаборатори сургуульд дээр эцэг эхчүүд, сургуулийн удирдлагуудтай хамтран Олон улсад амжилттай хэрэгжиж буй PTA /Parent Teacher Association/ буюу Эцэг эх, багшийн зөвлөлийн үйл ажиллагааны сайн туршлага, Хүүхэд хамгаалал ба цахим орчин дахь аюулгүй байдал, Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд зэрэг сэдвүүдээр ярилцлага хийж тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжилтнүүдийн зөвөлгөөг сонсож, санал солилцлоо.
Уг өдөрлөгт БГД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай, Хөөрхөн зүрх ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар бидэнд илтгэл танилцуулж мэдээлэл хүргэсэн юм.
Мөн Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ эцэг эхчүүдэд сэтгэл зүй болон хуулийн анхан шатны мэргэжлийн зөвөлгөөгөөр үйлчиллээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа Үр хүүхлүүлээ ирээдүйн өндөр мэдлэг боловсролтой Монгол иргэн болгохын төлөө хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүддээ талархснаа илэрхийлж, үр хүүхдүүдэд нь сурлагын өндөр амжилт хүслээ.