Тэтгэвэрийн зээлийг тэглэх шийдвэрийг Улсын Их Хурал гаргана
Салхитын мөнгөний ордноос бонд босгож тэтгэвэрийн зээлийг тэглэнэ гэх таамаг дэвшүүлж байгаа боловч шүүхийн маргаантай эцэслэн шийдэгдээгүй энэ орд газар дээр хөрөнгө оруулах бизнес эрхлэгч олдох болов уу гэсэн асуудал гарч ирж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эдийн засгийн хувьд ямар санхүүгийн схем зохиож энэ асуудлыг шийдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Улсын төсөв бол энэ болгоныг даах боломжгүй. Салхитын мөнгөний орд дээр бонд босгоод тэр бондоороо тэтгэвэрийг зээлийг чөлөөлж эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн санаа юм.
Холбоотой мэдээ
2024.12.18
2024.12.11
2024.12.11