2020.01.25

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-д ажиллаа

ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нөхцөл байдалтай танилцаж байна. Бэлэн байдалд 50 ортой тасаг бий болгсон байна. 

Д.Сарангэрэл: Дэлхий эрүүл мэндийн байгууллага шинэ короно вирус үүссэнтэй холбогдуулан гишүүн орнууддаа өгч байгаа зөвөлгөө нь ард иргэддээ мэдээлэл өгөх, анхан шатны эмнэлгийн үйлчилгээг  бэлэн болгох зааварчилгаа өгч байна. Энэ талаасаа ч эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах нь хамгийн чухал асуудал байна. ХӨСҮТ маань шинэ тохиолдох үүсэх юм бол бэлэн байдалд байгаа нь харагдаж байна.