Ж.Бат-Эрдэнэ: Коронавирустэй холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээллэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, 16 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Чуулганы хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Коронавирустай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ярих хэрэгтэй. Энэ асуудал нийгэмд нэлээд үл ойлголцол дагуулж байна. Зарим барааны үнэ өсөж байна. Удахгүй цагаан сар болох гэж байна. Цагаан сарын баярыг тэмдлэглэхгүй жил өнжих асуудал хүртэл яригдаж байна. Энэ бүхэн дээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг маргааш бусад гэсэн асуудалд оруулж ирж танилцуулах хэрэгтэй.
Н.Номтойбаярын асуудал байна. Заавал ингэж чичлүүлж байх ямар хэрэг байна вэ? Бид наана цаана зугтаалгаад байгаа асуудал байхгүй. Дэд хороонууд хуралдсан, байнгын хороод хуралдаад шийдчихсэн учир эхэнд нь хэлэлцээд явсан зөв.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.12
2024.11.06