2020.02.17

Эрдэнэс Тавантолгой ХК анх удаа ногдол ашиг тараахаар боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болжээ.

Ногдол ашгийг 2020 онд багтаан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.