2020.03.10

С.Мөнхчулуун: Надад эд хөрөнгө цуглуулах жижиг амбиц байхгүй


Хотын даргын хүчтэй өрсөлдөгч гэгддэг НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун твиттэрт нэлээд идэвхитэй “амьдардаг”. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж,”…надад эд хөрөнгө цуглуулах жижиг амбиц байхгүй ч эх орноо хөгжүүлэх том амбиц байдаг юм шүү”гэжээ.
НИТХ-ийн төлөөлөгч С.Мөнхчулууны хувьд ирэх УИХ-ын сонгуульд өрсөлдөх бодолтой байгаа гэнэ лээ.
Намдаа л шударга гэгддэг тэрээр Хотын даргын сонгуулиас хойш бараг л нийслэлийн нам дотроо сөрөг хүчин болсон.
Тиймдээ ч намын бодлогоо сөрж, хотын даргад өөрийгөө нэр дэвшүүлж, олонхын санал авч байв. Гэвч түүнийг намын дарга, Ерөнхий сайд “тоогоогүй” учраас Хотын дарга болж чадаагүй.
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын анхан шатны байгууллагаас дээшилж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон С.Мөнхчулууныг Хотын даргад нэрээ дэвшүүлэхэд нэг хэсэг нь түүнийг нэрээ татахыг хүсч байсан бол нэг хэсэг нь Хотын дарга хийхэд хэтэрхий залуу байна гэж шүүмжилж байсан удаатай.