ШИНЭН мэдлэгтэй, туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ
2020.04.13

ШИНЭН мэдлэгтэй, туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ

УИХ дахь ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах талаар хэлэлцжээ.

Нэр дэвшигчийг сонгон шалгаруулахдаа мэдлэгтэй, туршлагатай, эх оронч, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх шалгуур тавина гэдгээ тус намын дарга Ж.Батзандан зөвлөлийн шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр онцлов. 

Тэрбээр, "Орон нутагтаа танигдсан, нэр хүндтэй, иргэдийнхээ санал, дэмжлэг, гарын үсгийг нь цуглуулсан хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.

Мөн тус намаас Засгийн газраас хэрэгжүүлж буй Ноолуур хөтөлбөрийн талаар хэлэлцэж, малчдад тэгш, хүртээмжтэй хүргэх нь зөв хэмээн үзсэн байна. Энэ талаар ШИНЭН-ын дэд дарга Ц.Гантулга “Сүүлийн 14 хоногийн хугацаанд миний бие Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн олон сумдын ажилтай танилцлаа. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон ноолуур нэг кг нь 30-40 мянган төгрөг байна. Тиймээс хөтөлбөрийг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох ёстой" хэмээв.