2020.04.18

Эрдэнэт үйлдвэрээс хулгай хийж байсан баримтыг хуулийнханд өгч нэрсийг нь олон нийтэд зарлана

Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын экспортоос мөнгө хулгай хийж байсан баримтыг засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хууль хяналтын байгуулгад шилжүүлэхээр болжээ. 

Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэтийн хувьд маш сонин зүйл харагдаж байна.Нэг үгээр хэлбэл Лондонгийн бирж дээр байгаа үнийн дүн, Эрдэнэтээс тээвэрлэгдээд хил дээр очоод ган хайлуулах үйлдвэр дээр очтол ямар зардал гарч байна вэ? гэдэг үнийн дүн нь сонин харагдаж байна. Тухайн үед 92 доллар байхад 136 доллар хүртэл зориудаар өсгөсөн нь гарч ирсэн.