Улаанбаатар хотод эм эмнэлэгийн хэрэгсэлийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
2020.05.14

Улаанбаатар хотод эм эмнэлэгийн хэрэгсэлийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк коронавирусийн халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр, мөн эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт гурван зээлийн хэлэлцээр, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн нэмэлт санхүүжилт болон "COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр"-ийн хүрээнд коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт ачаалал ирэхээс сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэхэд чиглэх юм байна.

Тухайлбал, ХӨСҮТ, Улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүд, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд 70 нэр төрлийн 18000 гаруй ширхэг нэн яаралтай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах юм.