ЭЕШ-д бэлдэж байгаа багш сурагчидтай уулзлаа
2020.05.12

ЭЕШ-д бэлдэж байгаа багш сурагчидтай уулзлаа

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд багш сурагчид танхимаар ЭЕШ-даа бэлдэж эхэлсэн билээ. Үүнтэй  холбогдуулан ЕБС-иуд маань эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмыг хэрхэн мөрдөн ажиллаж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газар болон дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр нийслэл дүүргийн боловсролын газар хэлтэсийн дарга нарын хамт ажиллав.

Нийслэлийн ЕБ-ын 52−р сургуулийн хувьд сурагчдыг 1,5м-ийн зайтай хичээллүүлж, хүүхэд бүрийн ширээн дээр гар ариутгагч байршуулжээ. Мөн давхар бүрт тусгаарлах өрөө бэлдэж, багш сурагчид бүгдээрээ амны хаалт, нэг удаагийн нимгэн бээлийтэй хичээллэж байв.

Тухайн өдрийн хариуцлагатай жижүүр багш сургууль руу орж гарч буй хүн бүрийн биеийн халууныг шалгаж, тэмдэглэл үйлдэж байна. Давтлагын завсарлагаанаар хүртэл сурагчид хоорондоо зохих зайг барьж байна. Энэ мэтчилэн заавар зөвлөмжийг сайтар мөрдөн ажиллаж байгаа сургуулийн багш, ажилчдад талархал илэрхийлээд, цаашид сонор сэрэмжээ улам чангатган заавар зөвлөмжийг чанд барьж ажиллахыг сургуулийн удирдлагад үүрэг болголоо.

ЭЕШ-д бэлдэж байгаа багш сурагчдын аюулгүй байдалд дан ганц холбогдох албаны хүмүүс гэлтгүй эцэг эхчүүд маань хүртэл хяналт тавьж тодорхой хүсэлт, зөвлөгөөг өгч байгаарай. Хамтдаа хичээн ажиллаж байж бид энэ хүнд үеийг давж, хүүхдүүд маань шалгалтаа амжилттай өгцгөөх юм.