Ардчилсан намын дэд даргаар Ц.Тувааныг томилжээ
2020.04.09

Ардчилсан намын дэд даргаар Ц.Тувааныг томилжээ

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан ажлаа өгч намынхаа дэд даргаар томилогджээ. Ц.Туваан  2017 оны нэгдүгээр сард тус албан тушаалд томилогдож байсан билээ. 

Харин түүний оронд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү томилогджээ. Ардчилсан нам зургаан дэд даргатай бөгөөд Ц.Туваан зургаа дахь дэд даргаар нь томилогдож байгаа аж.