Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Зуунмод суманд хэрэгжиж байна
2019.10.29

Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр Зуунмод суманд хэрэгжиж байна

Туваан сангаас Төв аймгийн 27 суманд хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр" амжилттай үргэлжилж байна.

Хөтөлбөр маань энэ удаа #Зуунмод хотод 2019 оны 10 сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай хэрэгжлээ. #Эрүүл_мэндийг_дэмжих_хөтөлбөрийн эрүүл мэндийн үзлэгээр Ардын эмч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Зүрхний мэс засалч, Зөвлөх эмч Н.Баасанжав, Монгол Улсын гавьяат эмч, чих хамар, хоолойн Зөвлөх эмч П.Тогоо, АУ-ны доктор, Клиникийн професор, Зөвлөх эмч Д.Даваадорж, АУ-ны доктор, профессор Н.Ариунцэцэг, АУ-ны доктор, профессор Бархүү нараар ахлуулсан нарийн мэргэжлийн 30 гаран эмч нараас бүрдсэн баг ажиллаж 1700 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч ажиллав.