
2010.04.06
Дөрвөн давхар байшинд байрладаг "аварга том" парламентын номын сан Энэтхэгт байдаг
1.Солонгосын парламентын номын сан 1,5 сая номтой
Б
Тус номын сан парламентын гишүүдийг хууль боловсруулах, хяналт шалгалт хийхэд нь шаардлагатай мэдээллийг олох, дүгнэлт хийх үндсэн нэгжийн үүрэг хүлээдэг гэлээ. Түүнчлэн гишүүд,гишүүдийн ажлын албанд хууль боловсруулахад шаардлагатай баримт, мэдээллээр хангах,дижитал номын ашиглалтын талаар зааварлах, ном, сэтгүүл, өгүүллэг, сонинг холбогдох сэдвээр нь мэргэжлийн түвшинд ангилж ялган өгдөг байна.
2.Энэтхэгийн парламентын номын сан дөрвөн давхар байшинд байрладаг

3.Тайландын парламентын гишүүд гар утсаараа мэдээлэл авах боломжтой
70.000 орчим номын фондтой, 20 номын санчтай. Номын санд хууль, тогтоомжтой холбоотой мэдээллийн сан байдаг. Гишүүдэд мэдээлэл өгөх зорилгоор гар утасны үйлчилгээ эрхэлдэг. Гишүүд гар утсаараа интернетээс дамжуулан номын сангийн мэдээллийг авах боломжтой юм. Номын сан Байнгын хороодод 7 хоногт 1 удаа мэдээллээ явуулдаг. Сонинг 6 сарын хугацаатай цаасан хэлбэрээр ашиглаад устгадаг. Тухайн сонинд хэвлэгдсэн парламентын гишүүдийн анхаарал татах сэдэв бүхий материалыг файл хэлбэрээр интернэтэд байрлуулдаг. Номын санд нь Парламентын гишүүдийн захиалгаар орчуулга хийдэг 3 группын 20 орчуулагч ажилладаг. Орчуулагч нар нь судалгааны группэд нь хамрагддаг. Гадны хүмүүст үйлчилдэг боловч гадагш нь ном гаргадаггүй.Номын сан 1932 оноос хойшхи чуулганы хуралдааны тэмдэглэл байдаг. Уншигчид бүртгэлийн электрон карт ашигладаг. Гэрт 15 хоногийн хугацаатай ном олгодог. Гишүүд номын сангаас нэг удаа 7 ном, ажилтнууд 5 ном авч болдог. 1957-1975 онд АНУ, ЗХУ-ын хороонд зэвсэглэлийн чимээгүй дайн өрнөсөн юм. Үүнийг түүхэнд “Хүйтэн дайны үе” хэмээн нэрлэдэг.
4.Монгол улсын УИХ-ын номын сан

УИХ-ын номыг сан төрийн ордны 3,4-р давхарт байрладаг. Тус номын сангаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, Тамгын гарын ажилтнууд, төр засгийн үйлчилгээний ажилтнууд, сэтгүүлч нар, за тэгээд төрийн ордноор орж, гардаг хэн боловч үйлчлүүлэх боломжтой. Номын сан уншлагын танхимаар болон гэрээр ном олгодог. 2002 оны 12 сараас эхлэн номын сангийн “Алиса” электрон каталогийн программыг ажиллуулж байгаа. Ингэснээр төрийн ордонд дотоод сүлжээгээр болон интернэтээр хайлт хийж, захиалга өгөх боломжтой.
Тус номын сангийн номын фонд нь монгол, орос, гадаад номын фонд болон сонингийн фонд гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Дөч гаруй мянган номын сантай.
О.Батзаяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.