Иргэд сонгогчидтойгоо хийх эхний өдрийн уулзалтуудаа амжилттай өндөрлүүллээ
2020.06.03

Иргэд сонгогчидтойгоо хийх эхний өдрийн уулзалтуудаа амжилттай өндөрлүүллээ

Иргэд сонгогчидтойгоо хийх эхний өдрийн уулзалтуудаа амжилттай өндөрлүүллээ...

УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ням-Осорын Учрал:

Миний хувьд 2016 оны сонгуульд УИХ-ын 72-р тойрог буюу СХД-ийн 18,19,23,27,29 дүгээр хороодоос сонгогдсон билээ. Өнөөдрийн уулзалтууд 11,12,13,17 дугаар хороодын иргэдтэйгээ уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Миний хувьд эдгээр хороодод шинээр ирж байгаа нэр дэвшигч. Гэсэн хэдий ч намайг шинэ гэсэн нүдээр бус, хэзээний өөрсдийн төлөөлөл мэтээр элгэмсэг дотно хүлээн авсан иргэддээ маш их баярлалаа...

Ингэж халуун дотно хүлээн авна гэж бодсонгүй. Бага зэргийн сандралтай байснаас нуугаад яахав. Гэвч тэдгээр иргэдийнхээ халуун дотно мэндчилгээ, сэтгэлийн үгийг сонсоод маш их урам авлаа. Маргааш 14,15,16,17,30 дугаар хороодын иргэдтэйгээ уулзана.

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!