2020.06.04
Уулзалтууд үргэлжилж байна
Уулзалтууд маань үргэлжилсээр...
Ёстой жинхэнэ нар хур тэгширсэн сайхан өдөр байна. Хур бороотой, нар ээсэн бэлэгшээлтэй сайхан өдөр СХД-ийн 16,17 дугаар хороодын иргэдтэйгээ 83 дугаар сургуулийн талбайд уулзлаа.
Ахмад буурлууд маань маш олон зүйлийг ярьж байна. Тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг маш ихээр дэмжиж байгаагаа илэрхийллээ. Залуу насаа улс эх орныхоо төлөө зориулсан ахмад буурлуудаа сайхан амьдруулах нь төр засгийн ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА. Хариуцлагатай төрийн дор хариуцлагатай иргэн буй.
Яг одоо 110-р цэцэрлэгийн талбайд СХД-ийн 30 дугаар хорооны иргэдтэйгээ уулзах гэж байна.