2020.06.05

Боловсролын салбар бол улс орны ирээдүй хөгжлийн голлох салбар байдаг

Манай орны хувьд боловсролын салбарын чиг баримжаа, урт хугацааны бодлого төдийлөн оновчтой биш байна. Кэмбриджийн хөтөлбөрийг манай улс нэвтрүүлэхдээ маш нарийн бодож тунгааж, яг зөв зүйтэй хэлбэрээр нь хэрэгжүүлэх туйлын чухал.

Энэ сэдвээр УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нар ярилцлаа. 

Кэмбриджийн хөтөлбөр гэж юу вэ? Кэмбридж гэсэн нэртэй болохоороо мундаг гэсэн үг биш, гагцхүү олон улс орны боловсролд, ирээдүйд бэлтгэгдэн гарч буй иргэнд хамгийн их хэрэгтэй, тохиромжтой байдлаар боловсрол олгодог гэдгээрээ л шалгарсан хөтөлбөр юм.

Бүх л ЕБСиуд уг хөтөлбөрийг нэвтрүүлснээр Монгол орны ирээдүй болсон хүүхэд залуус жинхэнэ өөрт хэрэгтэй боловсрол, мэдлэг, чадварыг эзэмших болно.

Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!