Улсын Их Хурлын ээлжит сонгууль энэ зургаадугаар сарын 24-ний өдөр болно. Нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлж, улс орон даяар сонгуулийн кампанит ажил өрнөж буй энэ цагт сонгогчдод саналаа худалдахгүй, сонголтоо зөв хийхэд уриалсан “Саналаа #ХудалдахҮГҮЙ, #ХууртахҮГҮЙ” хөдөлгөөн өрнөж эхэллээ.
Энэхүү хөдөлгөөнийг “Нийгэм улс төрийн боловсрол” нийгэмд үйлчилдэг ТББ санаачлан Авлигатай тэмцэх газрын дэмжлэгээр өрнүүлж байгаа юм.
Уг хөдөлгөөн нь сонгогчдыг саналаа худалдахгүй байхад уриалах, санал худалдан авалтын талаарх мэдлэг, мэдээлэл олгох, цаашлаад улс төрийн далд санхүүжилтэд хяналт тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор буюу нэг тойрогт олон мандатад нэр дэвшигчдийг сонгох ёстой тогтолцоо байгаа нь сонгуулийн кампанит ажлын зардлыг шууд нэмэгдүүлж, их мөнгө зарцуулагддаг тул парламентийн гишүүн болохын тулд сонгогчдын саналыг худалдаж авах тохиолдол гарах магадлалтай. Иймээс сонгогч та “худалдахҮГҮЙ, хууртахҮГҮЙ” хөдөлгөөнд заавал нэгдэж, нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн ажилд оролцон, сонгогчдод уг уриалгыг хүргэхийг хүсэж байна.
Хөдөлгөөнд нэгдэх:
Сонгогчдын санал худалдах гэж юу вэ?
#Эксперт - МУБИС-ын багш, Улс төр судлаач Э.Гэрэлт-Од
Сонгогчдыг өөртөө санал өгүүлэх зорилгоор тодорхой бэлэг сэлт, урамшуулал, мөнгө, мөнгөн амлалтыг өгөхийг сонгуулийн санал худалдан авах гэж ойлгож болно. Манай улсад энэ үзэгдэл 2000 оноос хойш нилээд идэвхжсэн. Өнөөдөр нилээд чухалчлаж үзэх асуудал болсон байна.
Сонгогч санал худалдаснаар ирээдүйд ямар хор уршигтай вэ?
Эксперт - "Нээлттэй нийгэм форум"-ын засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Энхцэцэг
Сургалтын төлбөрийг нь төлж өгнө, 50 эсвэл 100 мянган төгрөг өгье гээд Өнөө маргаашын хэрэгцээгээ хараад хууртах амархан байна шүү дээ. Гэтэл тэр хүн чинь УИХ-д сонгогдоод, ажиллах тэр дөрвөн жилд хариуцлага тооцох эрхээ та худалдчихаж байгаа гэсэн үг. Ужиг болсон олон асуудлууд, тухайлбал өндөр түвшний авлигын асуудал, уул уурхайн асуудал, баялгийн хүртээжтэй байдал байхгүй байгаа асуудал гээд олон асуудлууд шийдэгдэж чадахгүй байгаагын нэг шалтгаан нь та өөрөө болчихоод байгаа гэдгээ ухамсарлах ёстой. Тиймээс энэ удаагийн сонгууль энэ бүх алдааг засах боломж гэж харах ёстой. Тиймээс аль болох хууртахгүй, худалдагдахгүйгаар хариуцлагатайгаар, эх орончоор сонгуульдаа оролцоорой
НЭР ДЭВШИГЧИЙН ӨГЧ БАЙГАА ЗҮЙЛИЙГ АВААД САНАЛАА ӨӨРИЙНХӨӨ ДЭМЖИЖ БУЙ НЭР ДЭВШИГЧИД САНАЛАА ӨГДӨГ. ЭНЭ ХАНДЛАГА ЗӨВ ҮҮ?
Эксперт - МУИС-ын Улс төр судлалын тэнхимийн багш, Доктор Б.Эрдэнэдалай.
Манай Сонгогчид “энэ хүний мөнгийг нь авчъя. Гэхдээ би саналаа өгөхдөө өөр хүнд өгчихнө” гэдэг. Гэтэл өнөөдөр дэлхийн олон оронд ардчилал үгүй болж, асаж байсан багахан гэрэл нь унтарч байгаа улсууд олон байна. Эдгээр улсын сонгогчид нь яг манай улсын сонгогчид шиг ханддаг байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл “мөнгийг нь авъя, гэхдээ би сонголтоо өөрийнхөө дэмжиж буй хүнд өгчихнөө гэж”. Энэ нь нийтийн эрх ашгийн төлөө бус хувийн ашиг хонжоо хайсан улс төрчдийг өөгшүүлэх үндэс болсон. Үүнийгээ дагаад иргэдийн амьдрал, нийгэм, эдийн засаг уруудаж эхэлсэбайдаг. Тэгэхээр энэ хандлага нь өөрөө ирээдүйд маш хор уршигтай гэсэн үг юм.
-СОнгуулийн санал хуладан авалтыг бууруулах чиглэлд АТГ хэрхэн ажиллаж байна вэ?
ЭКСПЕРТ - АТГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ЭРХЭЛСЭН КОМИССАР Д.ДУЛАМСҮРЭН
Бүх нэр дэвшигчил, нам, эсвэлд АТГ-аас Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн байгаа. Энэ зөвлөмжид хэрхэн шударга өрсөлдөх ёстой юм мөн ямар хуулийн заалтуудыг даган мөрдөх ёстой вэ гэсэн заавар, зөвлөгөө, арга зүйн туслацаа өгсөн.