#Dreamers: Тэд хөгжлийг ХЭРХЭН харж байна вэ?
2020.06.10

#Dreamers: Тэд хөгжлийг ХЭРХЭН харж байна вэ?

Хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүллээрээ нэгдсэн #Dreamers нэгдлийн залуучуудын ээлжит хэлэлцүүлэг болох гэж байна.

Бид энэ удаа ирэх 4 жилийн Монгол улсын ирээдүй, хөгжлийн чиг хандлагыг шийдвэрлэх энэ чухал цаг үед улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт инноваци, технологийн хөгжил, залуусын оролцооны талаар хэрхэн тусгагдсан, энэ тал дээр ямар үйл ажиллагаа, бодлого төлөвлөснийг залууст хүргэх, таниулах, сонголтоо зөв хийхэд нь мэдээллээр хангах зорилгоор “ТЭД ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

Хэзээ: 2020.06.11-ний өдөр 06:45 цагт

Хаана: СБД, 8-р хороо, Hub Innovation Center-т
Одоогийн байдлаар оролцох нам, эвслүүдийн төлөөлөгчид
  • Б.Мөнхдөл (УИХ-ын 21-р тойрогт Зөв Хүн Электорат эвсэлээс нэр дэвшигч)
  • Н.Учрал (УИХ-ын 28-р тойрогт МАН – аас нэр дэвшигч)
  • Б.Тулга (УИХ-ын 27-р тойрогт Та бидний эвсэлээс нэр дэвшигч)
  • С.Эрдэнэболд (УИХ-ын 24-р тойрогт АН – аас нэр дэвшигч)
  • Шинэ эвсэл залуучуудын төлөөлөл
Хэлэлцэх сэдвийн агуулга
  • Залуусын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага
  • Гарааны бизнес ба шинэ боломжууд
  • Эдийн засгийн чиг хандлага
  • Инноваци-шинэ санаа
  • Технологийн хөгжил
Хэлэлцүүлэг явагдах хэлбэр
  • Үндсэн арга хэмжээ Зааланд цөөн хүмүүстэй явагдана (Улсын онцгой комиссоос гаргасан зааврын дагуу)
     
  • Zoom апп ашиглан онлайн хэлбэрээр үзэгчдийг оролцуулна. Мөн шууд дамжуулалтыг телевиз болон сошиал сувгаар цацна.